Хэцүү дээ, хүнд шүү дээ, амаргүй даваа шүү, тийм ч амар ажил биш  гэх мэт үгнүүд одоо миний үйл хөдлөлд нөлөөлөхөөргүй болж шүү. Яах вэ өнөөдөр нэг өчүүхэн амьтан тэртээх оргил өөд ширтээд "тэр минийх гээл бод" нтр гэцэн  сууж байгаа  нь хэн нэгэнд эгдүү хүрэм инээдтэй санагдаж болох л доо. Үнэн л дээ би үнэхээр санасан санааныхаа хажууд сачи нь хүрэхгүй өчүүхэн амьтан төдийгүй оргил өөд алхаачгүй бүр хэвтэж байж ийм юм яриад сууж байна л даа. Гэхдээ хонгор минь, энэ бүхнээс илүү чухал нэг зүйл байдаг гэдгийг би ойлгосон. Тэр бол "ТОМХОН шиг ЗОРИЛГО". Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд том ч бай жижиг ч бай зорилтыг нь мартаад шууд л зорилго тавиад тэр зорилготойгоо тулж ажилласан маань үнэхээр үр дүнгээ өгсөн. Эхэн үедээ за энэ ч арай томдсон зорилго юм уу даа гэж бодож байсан төдийгүй тэр зорилгодоо хүрч чадаагүй. Харин дараагын удаад арай л том гэдгийг нь мартаад зорилгоруугаа л харсан зорилготойгоо л тулсан энэ удаад яасан гэж санана! яааааг тийм. Би зорилгодоох хүрсэн. Ийм үйл явдалууд олон тохиолдож ирсэний дараа нэг зүйл бодогдсон том ч бай жижиг ч бай зорьсон л бол түүнд хүрэх боломжгүй зүйл биш юм гэж. Тэгэхээр юу гэсэн үг байхнав юу ч зорьсон хүрээд л байгаа юм чинь "ТОМХОН шиг ЗОРИЛГО" байсан нь дээр биздээ. Зорилгодоо хүрсэний дараа эргээд зорилгодоо хүрсэн үе шатуудаа бодоход ямар мэдрэмж төрдгийн ХАРИУЛТыг чамд үлдээе. Тэр мэдрэмжийг заавал мэдрэх хэрэгтэй шүү! Чи нэг л удаа чадах юм бол цаашид чадсаар л байх болно. Тэр бүхний дараа ч гэсэн хамгийн эхэнд бичигдсэн үгсийг хүмүүс чамд хэлсээр л байх болно яагаад гэвэл чи амжилтанд хүрсэн ч гэсэн бүр том яг одоо чиний бодож байгаагаас ч томоор зорьсооор байх учраас бас дээрх үгсийг хэлдэг тэр хүмүүс зорилттойгоо зууралдсаар байх учраас шүү дээ. Алив ээ! ЗОРИГТОЙХОН ШИГ ТОМХОН ШИГ МӨРӨӨД. Харин ХАРИУЛТыг заавал олоорой.

Баярлалаа :)

2014 оны 10-р сарын 09 Нийтэлсэн Мөрөөдөгч
баярлалаа

Бүгдийг бүдгэрүүлэгч тэр залууг би ялна. /100-2/

2014 оны 09-р сарын 06 Нийтэлсэн Мөрөөдөгч
Бүгдийг бүдгэрүүлэгч тэр залуу бүгдийг бүдгэрүүлдэг зангаараа намайг ч бас бүдэгрүүлэх гэж оролдоно. Гэхдээ яадаг билээ? би чиний эсрэг дархлаатай. Дээр нь нэмээд энэ дархлаагаа бусдад тараах гэж байна. Чи надтай хамааралтай бүх зүйлийг бүдэгрүүлэх гэж хичээх тусам би тодрох болно. Тиймээс залуу минь хичээгээрэй.
 Дэлгэрэнгүй»

Дон Кихот үзээд төрсөн сэтгэгдэлээ найзтайгаа хуваалцаж байсан фэйсбүүк чатаасаа хуулаад блогт бичлэг болгоод тавьчихлаа.

"Дон кихотыг үзээд төрсөн сэтгэгдэл бол сайхан байсан.

Харин юу бодогдуулсан бэ гэхээр хүн өөрийнхөө буруу төсөөлсөн төсөөлөлөөсөө салах хэрэгтэй яг дон кихот шиг. Гэхдээ дон кихот их хожуу ухаарсан, амьдрал дээр зарим хүмүүс ухаарахгүй явсаар үхэх нь ч байдаг. Бид* л гэхэд хүн төрлөхтөний жинхэнэ үнэн мэдлэгээс суралцахын төлөө яваа хүмүүс. Жишээ нь надад бол нар дэлхийг тойроод байгаа юм шиг л санагдах байсан. Надад ингэж санагдаж байгаа өөр олон юм байгаа байх. Тэдгээрийг би(д) ялгаж салгах л хэрэгтэй. Кихот ноён шиг."

Эцэст нь, "Дон Кихот"-ыг Улаанбаатарт амьдарч байгаа 21-р зууны хүн та номноос уншиж болно, драмын театрт үзэж болно, дуурын театрт ч үзэж болно. Алыг нь ч үзсэн бай "Дон Кихот" оос би юугаараа ялгаатай юм бэ ? эсвэл юугаараа ижилхэн юм бэ?" гээд асуугаад үзээрэй.

*Оюутан гэхдээ би оюунтан гэж хэлэх дуртай.

Учир нь дэлхий бөөрөнхий...

2014 оны 09-р сарын 06 Нийтэлсэн Мөрөөдөгч

Хажууд байхад нь ерөөсөө тоодоггүй хэрнээ хэзээ хойно нь харамсах... Энэ ерөөсөө хүний онцлог уу. Миний онцлог уу.

Гэхдээ л би Ээгийг алдах ёсгүй байсан. Ядаж Ээгийд хэлэх ёстой байсан. Чимээгүй нүүрээ буруулах ёсгүй байсан. 

Гэхдээ л бүх юм болоод өнгөрсөн. Ээгий ч би ч эргэж хараагүй... Эргээд учрах болов уу?

Бид эргэж харалгүй өөр өөрийнхөө замаар алхаад л алхаад байвал эсвэл нэг нэгнээсээ зугтаах мэт хурдан гүйгээд байвал магадгүй бид халз тулаад зогсох байх. Учир нь дэлхий бөөрөнхий...



Хүндлэхгүй байхын аргагүй аавыгаа өмөөрсөн бичлэг. Намайг хайрладаг хайрынх нь хариуд миний хайр өчүүхэн ч байж магад.

 Дэлгэрэнгүй»

/Өөрийнхөө сайхан санаануудыг хэрэгжүүлэхүй.100-1/: Хэн нэгэн мөрөөдлийг минь хулгайлчихна гэж айлгүйгээр бичье. Хэн түрүүлж чанарын өндөр түвшинд хийнэ тэр л амжилтанд хүрнэ шүү дээ. За ингээд эхний санаа:

Бэлла, би тэр сүүлд ханхүү болж хувирдаг үзэсгэлэнт орд харштай романтик мангасны талаар яриагүй ээ. Тэрний чамд өгсөн тэр аврага том номын сангийн талаар л ярих гэсэн юм.

Хэрвээ би тийм том номын сантай байсан бол яах байсан бол?

Юуны түрүүнд энэ номын сан улсын олон нийтийн номын сангаас тусдаа бөгөөд нэг ном нэгхэн хувь байдаг зөвхөн миний номын сан байгаасай. Тэгээд ч сүүлд намайг үхсэн хойно энэ номын санд орсон хүмүүс энэ номнуудаа нэгийг нь ч болтугай уншиж байгаагүй юм байна гэж бодогдтол хэзээ ч хуудсыг нь нээж үзээгүй мэт тийм цэвэрхэн уншина.Тэр мангас цэцэгээ хэрхэн хамгаалдаг билээ түүн шиг номын сан дахь номоо бусдаас хамгаалмуй. /Гэхдээ худлаалдаа цаадах чинь өглөгч зангаа дарах гэж нүүрэн дээрээ ингэж байгаа юм./ Үнэндээ яг ийм номын сантай болчихвол "олон нийтэд биш ч гэсэн номонд хайртай номын нөхдүүдэд үргэлж нээлттэй байлгах болгоно" амлаж байна.

Энд нэгэнт "бэлгэнд авсан номын сан"-гийн талаар ярьсан юм чинь Тулуй хааны Сорхугтани хатандаа байгуулж өгсөн номын өргөөг дурьдахгүй өнгөрч чадахгүйнээ. Чухам тэр л номын өргөөнд Сорхугтани хатны хөвгүүд Их монгол улсын ирээдүйн дөрвөн их хаан ухаан билгээ хурцалж өссөн нь гарцаагүй. Магадгүй энэ үйл хэргээс ард олон эр бяраас илүү эрдэм оюуныг эрхэмлэн дээдлэхийн учирыг  ухаарсан ч юм билүү.

Тиймээ, энэ миний ирээдүйд цогцлоон босгох ёстой нэг зорилго минь байг.

Үлгэр дэхь Бэллагын аврага том тансаг номын санг, түүхэн дэхь Сорхугтани хатны номын өргөөтэй хослуулан энэ цаг үед бодитоор цогцлоон босгох Миний номын сан өнөөгийн монголчуудын оюуны бядыг дэлхийн хүн төрлөхтөнд  илтгэж байхаар сүрлэг яг "Их майдар", "Чингисийн хөшөө" шиг цогцолбор болон босох болно.



Цаг хугацаа өнгөрхөөр...

2013 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Мөрөөдөгч
Миний дуртай сэдэв  Ном, Хөгжим, Үхэл, Философи, Мөнгө гээд л ... Үнэн хэрэгтэйХоосон чанар, үйлийн үрийг таньж мэдэхээс чухал нь альсан билээ.
 Дэлгэрэнгүй»

Би нь та нартаа дуулгах сонинтой шүү

2012 оны 07-р сарын 10 Нийтэлсэн Мөрөөдөгч
Би нь долоо хоногийн өмнө гэрээсээ гараад сая л гэртээ ирлээ. Одоо л блогширох зав гарж байна. Энэ долоо хоногийн хугацаанд юу хийж яаж явсаныг товчоор өгүүлбэл “Би нь оюутан болсон шүү” .

Блогчид магадгүй бодлыг юу яадаг

2012 оны 05-р сарын 08 Нийтэлсэн Мөрөөдөгч
Та олон блогчидод ийм явдалууд тохиолдож байв уу. Блог хөтөлсөөр ийм зүйл надад огт тохиолдож байсангүй. Дэлгэрэнгүй»

"Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүхэнд таалгадах хүсэл юм." Энэ үгнээс үүдээд хүн бүхэнд таалагдах албагүй шалтгаануудыг бодож үзлээлдээ, Тэгээд энэ талаараа блогчидтой хуваалцах гээл тэгээл бичлэг бичээл суужийна. 

 Дэлгэрэнгүй»

Анх дугуй унаж сурсанаа мартахгүй ээ найз минь...

2012 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Мөрөөдөгч

Цаг хугацаа өнгрөх тусам амьдралын минь сайхан, муухай дурсамжууд нэмэгдсээр л... 

 Дэлгэрэнгүй»

″Хип хоп-шашнаар бол тарни″

2012 оны 01-р сарын 15 Нийтэлсэн Мөрөөдөгч

"Түвд тарнийг орчуулаад үзвэл яг л рэп байгаадаа" гэж бодогдохын.

Гэснээс үнэхээр утгыг нь тайлчихдаг юм байна.Ж-нь:

 Дэлгэрэнгүй»

″Эд бол миний ертөнцөд үнэтэй хүмүүс″

2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Мөрөөдөгч

Эд бол миний ертөнцөд үнэтэй хүмүүс.


 Дэлгэрэнгүй»

″Fashion Kids Bedroom″

2012 оны 01-р сарын 08 Нийтэлсэн Мөрөөдөгч

гоё гоё хүүхдийн өрөөнүүд.

 Дэлгэрэнгүй»